Их аваргын “тэнэглэл” юуг илтгэнэ вэ

2017-11-24 Бор шувуу

Монголын Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр Монголынхоо хоёр сүмоч болох Япон улсын Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга, Харүмафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандорж нарыг эвлэрүүлэхээр Япон улсыг өнгөрсөн долоо хоногт зорьсон билээ. Японы хэвлэл, мэдээллийнхэн Монголын сүмо бөхийн холбоо болон түүний байр суурийг авахаар хаа сайгүй дагасаар байгаа бөгөөд япончууд энэ асуудал дээр хоёр хуваагдаад байгаа аж. Нэг хэсэг нь үндсэрхэг үзэл гаргаж байхад нөгөө тал нь зөвхөн үнэнийг мэдэхийг эрмэлзэж байна.
Монголынхоо залуусыг японы сүмогийн дэвжээнд барилдаж, дэлхийн хэмжээнд нэр алдраа цуурайтуулах алтан жимийг анхлан тавьсан Д.Кёкүшюзан Батбаяр дэлхийн нийтийн сонорт сөргөөр дэвэрч байгаа дүү сүмоч нарын маргааныг зохицуулах нь зүй ёсны хэрэг, МСБХ-ны ажил юм.
Танхайн хэрэгт холбогдоод буй Харүмафүжи Д.Бямбадорж нь өнгөрсөн долоо хоногт Японы СБХ-нд мэдүүлэхдээ А.Баасандоржийн биед халдсанаа хүлээсэн. Гэтэл мөн танхайн хэрэгт холбогдон Японы СБХ-оос “хөөгдсөн” Их аварга Асашёорюү Д.Дагвадорж түүнийг өмөөрч, Д.Кёкүшюзан Батбаярын нэр хүндэд халдсаар байгаа нь харамсалтай. Их аваргын зангаргаар дүү нартаа үлгэр дуурайлал болохын оронд хов жив хөөж байгаа нь олны дургүйцлийг хүргэсээр байна. Их аваргын “тэнэглэл” юуг илтгэнэ вэ?

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.