“Гурван бяцхан тоорой” сургамжит жүжгийн тасалбарыг худалдаж эхэллээ

2017-11-21 Мэдээ мэдээлэл


“Бүтээлч Бамбүү” байгууллагын доорх Бамбүү театрын хамт олон  хамгийн анхны уран бүтээл болох “3 бяцхан тоорой” хүүхдийн жүжгийн бэлтгэлээ хийгээд завгүй байна. Английн ардын үлгэрээс сэдэвлэсэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн болгон тавигдах аж. “3 бяцхан тоорой” нь “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал”, “Ахаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл”, “Эвт шаазгай буга барина” гэсэн сургаал үгүүдээр дамжуулан жүжгийн хэлэх гэсэн санааг гаргасны дээр аймхай хулчгар бас залхуу хойргийн эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй тусч байх, онгироо бардам байж болохгүй, олонтойгоо нийцэлтэй нөхөрсөг байх тухай өгүүлэх сургамжит жүжиг юм.
Энэхүү бүтээл нь БСШУСайдын 228-р тогтоолоор Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартад заавал судлаж мэдсэн байх ёстой Хүүхдэд зориулсан уран сайхан гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтанд орсон бүтээл юм.
Зургаан сартайгаас дээш бүх насныханд тохиромжтой тул бага балчир гэлтгүйгээр таныг хүүхэдтэйгээ ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Чойжин Сүитс барилга, Blue Sky-ийн зүүн урд, ICC tower-ийн баруун талд
Tacалбар захиалах утас (үнэгүй хүргэлт): 99666669
Ticket.mn, unegui hurgelt 1900 1800

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.