Монгол сүмочдыг ашигласан гэсэн мэдээлэл Японы хэвлэлээр “шуугиж” эхэллээ

2017-11-21 Ертөнц

Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга, Харүмафүжи Д.Бямбадорж, сүмоч Таканоива А.Баасандорж хоёрын муудалцсан асуудлыг санаатайгаар зохион байгуулсан байж ч магадгүй гэж  Японы сонинууд мэдээлж эхэллээ.

Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохисны улмаас гавлын яс цуурч, хүнд бэртэл авсан гэх Японы шүүх эмнэлгийн дүгнэлтийг түүний дэвжээний багш Таканохана Ояката хуурамчаар үйлдүүлсэн болох нь илэрчээ. Тиймээс шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан эмчийг шалгаж эхэлсэн байна.

Японы Daily sport japan-ий мэдээллээр Таканоива А.Баасандоржид  онош бичсэн эмчийн мэдэгдэж буйгаар бол “барилдахад хэвийн” гэсэн онош тавьсан аж. Гэтэл хэд хоногийн дараа Таканоива А.Баасандоржийн гавлын яс цуурсан гэсэн оношийг хараад эмч нар гайхаж хүлээж авсан хэмээн эмч нар мэдүүлэг өгсөн байна.

Манай улсын хоёр бөх муудалцсан нь үнэн боловч энэ маргааныг Таканохана Ояката ашиглаж, шуугиан дэгдээсэн магадгүй болоод байна. Таканохана Ояката нь Сумогийн холбооны ерөнхийлөгч болохын тулд, дэвжээнийхээ болоод өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд ийнхүү Монгол сүмочдыг ашигласан гэсэн мэдээлэл Японы хэвлэлээр цацагдаж байгаа юм.

Г.Пүрэвсүрэн

 

Тог тог… ХААЛГАА нээ

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.