Эмийн салбарынхны мэдээлэл солилцох уулзалт боллоо

2017-01-26 Мэдээ мэдээлэл

Эмийн салбарынхан  энэ сарын 25-26-ны өдрүүдэд  уулзаж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ уулзалтаар эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулахад олон улсын туршлага, манай орны нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааны гарын авлагын төслийг танилцуулж, манай улсын нөхцөл байдалд нийцүүлэн эцэслэн боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулав. Уг уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, ТӨБЗГ-ын ХААХ, МХЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-ийн Эмзүй, биоанагаахын сургууль, Азийн хөгжлийн банкны “Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны төслийн гадаад болон дотоодын зөвлөхүүд,  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн ЭМГ, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөллүүд оролцлоо.

Р.Одмаа

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.