Хятадууд Хойд мөсөн далайг тойрон аялжээ

2017-10-12 Ертөнц

Хятад Арктикийн найм дахь удаагийн шинжлэх ухааны судалгаагаа амжилттай дуусгасан мэдээг ССТВ  нэвтрүүллээ.

Анх удаа Хойд мөсөн далайг “Цаст луу” нэртэй судалгааны хөлөг онгоцоор 96 хүний бүрэлдэхүүнтэй тойрон аялж,  83 хоногийн хугацаанд нийт 10295 км газрыг далайгаар туулжээ. Тэд Арктикийн энэ судалгааг өнгөрсөн долдугаар сарын 20-нд эхлүүлсэн бөгөөд  энэ сарын 10-нд Шанхай хотноо байрлах Хятадын туйлын судалгааны дотоодын баазын гарамд онгоцоо зогсоожээ.

Багийнхан Хятадын Арктикийн судалгааны түүхэнд дөрвөн том ололт авчирсныг онцолж байна. Тодруулбал, багийнхан анх удаа Хойд мөсөн далайг бүтэн тойрон судалгаагаа хийсэн, Арктикийн төвийн усан замыг туулж, задгай тэнгист шинжлэх ухааны судалгаагаа үргэлжлүүлсэн байна. Түүнчлэн олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, далайн хүрээлэн буй орчин, далай доорх газарт судалгаа хийсэн аж. Үүгээр зогсохгүй анх удаа далайн хуванцар хог хаягдал, бичил хуванцрыг хянан хэмжжээ.

Г.Пүрэвсүрэн

 

Хууль л амла!

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.