0-оос бизнесээ эхэлж тэрбумтан болсон бизнес эрхлэгчид

2017-10-11 Ертөнц

Бизнесийн ертөнцөд хүн бүр хоёр зоосоор төлбөр авдаг, нэг нь туршлага нөгөө нь мөнгө. Туршлагыг нь заавал түрүүлж ав, харин мөнгө бол дараа дахин олдоно…

Харольд Женин

Марк Цукерберг-19 тэрбум ам.доллар:

Хамгийн залуу тэрбумтан, хамгийн том нийгмийн сүлжээ-Фэйсбүүкийн эзэн эхлээд фэйсбүүкээ Харвардын их сургуульд зориулан бүтээсэн бөгөөд цаг зав байгаагүй учир их сургуулиа төгсөж чадаагүй гэдэг.

Фэйсбүүкийг бүтээхэд Крис Хьюс, Дастин Московиц, Эдуардо Саверин нар тусалж байжээ.

Анхны хамгийн том хөрөнгө оруулалтыг PayPal-ыг үндэслэгч Питр Тиль хийсэн билээ. Одоо Фэйсбүүк бол нээлттэй хувьцаат компани бөгөөд  Марк Цукерберг 17 хувь эзэмшдэг байна.

Кирк Керкорян-16 тэрбум ам.доллар:

100 хүрч яваа хөгшин эр 8-р ангидаа сургуулиа орхиж, боксын тамирчин болжээ. Тэр үед багагүй амжилт гаргаж, мэргэжлийн биш боксчдын Номхон далайн аварга шалгаруулах тэмцээний аварга болж байв. Дэлхийн II дайнд нисэгч болон оролцжээ. Trans International Airlines агаарын тээврийн компанийг 60 мянган доллароор худалдан авч, Transamerica компанид 104 сая ам.доллароор худалдав. 1968 оноос Холливудад очиж, MGM, United Artists, Columbia Pictures, 20th Century Fox студийг худалдан авсан байна.

Сергей Брин-24,9 ам.доллар:

Энэ бол интернет, компьютерийн эрин үед баяжсан тэрбумтнуудын шинэ давалгааны төлөөлөгч билээ. 44 настай Google компанийн эзэн Сергей Брин нь Москвад төрсөн бөгөөд багадаа гэр бүлийн хамт АНУ-д гарчээ.

Стэндфордод сурч байхдаа нэг ангийн Ларри Пейжийн хамт эрэлтийн машинаа (өөрөө Google-г тэгж нэрлэдэг юм) бүтээх ажилд орсон юм. Дээд сургуульд байхдаа системийг шалгаж, дараа нь хөрөнгө оруулагч хайжээ.

Тэрбумтны жагсаалтанд Брин, Пейж хоёр 30 настай байхдаа 2004 онд оров. Өнөөдөр Брин үндсэндээ шинэ төслүүд дээр ажиллаж байна.

Ларри Пейдж-24,9 тэрбум ам.доллар:

Google компанийн үндэслэгч, хамтран эзэмшигч Пейж нь 2011 оноос эхлэн компанийн стратегийн хөгжлийг хариуцаж байна. Google-ээс гадна цэвэр эрчим хүчний төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд тухайлбал өндөр түвшний цахилгаан машин үйлдвэрлэдэг Tesla Motors компанид Брины хамт хөрөнгө оруулжээ.

Шелдон Адельсон-26 тэрбум ам.доллар:

Тэрбээр Бостоны таксины жолоочийн хүү бөгөөд 12 настайгаасаа сонин зарж эхэлсэн байна. Дараа нь шүүхийн  сурвалжлагч, байр худалддаг брокер, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн зөвлөх хийж байв. Тэр ч байтугай жорлонгийн хэрэгсэл худалдах, аяллын тасалбар борлуулах ажил хийж байсан

юм. Гэвч 1979 онд COMDEX компьютерийн үзэсгэлэн-яармаг зохион байгуулсан нь амжилт олжээ. Дараагийн 2 жилд энэ нь АНУ-ын компьютерийн чиглэлийн гол үзэсгэлэн болж байсан юм. 1988 онд Лас-Âегаст хамтрагчтайгаа нийлэн Sands Hotel & Casino-г худалдан авсан бөгөөд түүний дараа түргэн баяжсан билээ.

Ли Ка Шинг-26.5 тэрбум ам.доллар:

Тэрбээр Хятадад төрсөн бөгөөд 1940 онд Хонгконгд ирсэн байна. Эцэг нь нас барсны улмаас 14 насандаа сургуулиа орхиж, ажил хийх болжээ. Ажилд анх хуванцар бүтээгдэхүүн худалддаг компанид орсон ба өдөрт 16 цаг ажилладаг байв. Арван жил ажиллаж туршлага хуримтлуулсныхаа дараа өөрийн Cheung Kong Industries компаниа нээв.

Анхны ажилтайгаа адилхан хуванцар бүтээгдэхүүн худалддаг байсан ба яваандаа Хонгконгийн хамгийн том хөрөнгө оруулалтын корпораци болон хувирсан юм. Ли Ка-шингийг Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг гэж тооцдог байна.

Роман Абрамович-23.5 тэрбум ам.доллар:

Тэр багадаа өнчирсөн бөгөөд эмээ, өвөө нь өсгөжээ. Оюутан байхдаа бизнест орж, хуванцар тоглоом үйлдвэрлэх хоршоо байгуулав. Дараа нь үйлдвэрлэл, худалдааны өчнөөн хоршоо байгуулж байжээ. Хэл амтай хүмүүсийн ярьдагчлан Абрамович хэрэгтэй цагт, хэрэгтэй газартаа байсан учир «Сибнефть»-ийн хяналтын хувийг худалдан авч, баяжсан байна.

 

 

 

 

 

Хууль л амла!

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.