Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-ийн хөрөнгийн захиран зарцуулалтад дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайд болон холбогдох сайд нарт Зөвлөмж хүргүүлээд байна.
Тодруулбал, хувийн 192 эмнэлэгт олгосон 557.9 тэрбум төгрөгийн 47 хувийг ердөө 11 эмнэлэг авсан байна. Өөрөөр хэлбэл, улсын болон хувийн эмнэлгүүдийн санхүүжилт 4-12 дахин ялгаатай олгогдож байгаа юм. Мөн ЭМДЕГ-аас ирсэн нэхэмжлэлийн дөнгөж 30-46 хувийг хянаж байгаа нь хангалтгүй тул хяналтын системд Хиймэл оюун ухаан (AI) нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэв. Ийнхүү АТГ-аас тус Зөвлөмжийн биелэлтийг 2026 оны 12 сарын 10-ны дотор тайлагнахыг даалгалаа.
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.