НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг аравдугаар сарын 19-23-нд ebarimt системээр хүлээн авна

5 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

 

Энэ оны III улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 19-23-нд ebarimt системээр хүлээн авна.

Хэрэв та:

-Автотээврийн хэрэгслийн албан татвар

-Галт зэвсгийн албан татвар

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

-Газрын төлбөр /газар эзэмшигч/

-Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/

-Малын тоо толгойн албан татвар

-Авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх бол татварын нэхэмжлэл бүхий асуултад “Тийм” гэж хариулснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.