Эхнэр, нөхрийг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхсэн этгээдүүдийг саатуулжээ

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн байр руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж, их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, иргэн Б.Д, Н.У нар энэ сарын 9-ний өдөр “Мерседес-Бенз” маркийн автомашинтайгаа зуслан руугаа явж байх үед нь хоёр этгээд хутга тулган сүрдүүлж, 1.5 тэрбум төгрөг өгөхийг шаардсан байна. Улмаар тэдний амь насанд халдахаар заналхийлж, эмэгтэйг нь авч үлдэн, нөхрөөр нь 300 мянган ам.доллар болон түүнтэй тэнцэх хэмжээний юань бэлтгүүлэхийг шаарджээ. Мөн мөнгийг есдүгээр сарын 11-ний өдөр хүлээн авахаар тохирсон аж.

Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд уг хэргийг үйлдсэн гэх 35 настай хоёр этгээдийг саатуулж, барьцаалагдсан иргэдийг эсэн мэнд суллан авчээ.Одоогоор сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүйгээр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэд уг хэргийг нэлээд эртнээс төлөвлөж, дээрх хоёр иргэнийг барьцаалан мөнгө нэхсэнээ хүлээн мэдүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд бусад нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явагдаж байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.