Бангкокт 48 цагийн дотор их хэмжээний бороо орж, үерийн улмаас зам тээврийн хөдөлгөөн саатжээ

Өчигдөр Ертөнц

Тайландын нийслэл Бангкокт 48 цагийн дотор их хэмжээний бороо орсны улмаас олон дүүрэг үерт автаж, зам тээврийн хөдөлгөөн саатжээ.

Хотын захиргаа Бангкокийг гамшигт нэрвэгдсэн бүсээр зарлаж, 233 түр хоргодох байр бэлтгэсэн бөгөөд 4,200 орчим хүн тэнд байрлаж байгааг мэдэгдэв.

Есдүгээр сарын 27-нд бороо намжиж, зарим хэсгийн ус татарч эхэлсэн ч хэд хэдэн дүүрэгт айлууд усанд автсан хэвээр байна. Эрх баригчид сувгуудаас усыг насосоор шавхаж, үерт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байгаа бөгөөд дахин аадар бороо орох эрсдэлтэйг холбогдох газраас анхааруулсаар байгаа гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.