“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг долоо хоногоор сунгажээ

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг долоо хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Ингэснээр есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд төмс, хүнсний ногооны худалдаа үргэлжлэх юм.

Тус арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн 530 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, зургаан хоногийн хугацаанд нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар өссөн үзүүлэлт аж.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.