
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 6-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.603 болжээ.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,565, нас барсан 11 болжээ. ХӨСҮТ 15 хүн орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 12 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5090 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3154, 5-9 насны 1762 хүүхэд, 15-19 насны 1722 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Жич: Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе…
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
2025-11-4
2025-10-31
89068
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.