ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 боллоо

6 цагийн өмнө Мэдээ мэдээлэл


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 9-ний байдлаар нийт Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6046 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 616 хүн байна. Үүнээс хөнгөн 142, дунд 430, хүнд 38 хүн байгаа аж. Харин гэрээр 832 хүн эмчлүүлж байгаа ба эдгэрсэн нийт 4596 тохиолдол, хавьтал 36307, нас баралт хоёр бүртгэгдээд байгаа юм.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.