“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ“ гэх мэдээллийг цагдаагаас няцаалаа

2025-04-8 Мэдээ, мэдээлэл

Энэ сарын 07-ны өдөр “Интерполын нөхөн төлбөр” гэх цахим хаягаас “Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ” гэх мэдээллийг цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан нийтэлжээ.

Дээрх агуулга бүхий мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Иймд иргэд та бүхэн аливаа төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цаг ямагт нягталж байхыг зөвлөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.