УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаан гурван өдөр үргэлжилж шийдвэрээ танилцлууллаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгон цагаатгав. Харин УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэмээн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87525
31006
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.