Засгийн газраас улс орон даяар 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хүн амын нас, хүйс, эрсдэлт хүчин зүйлст суурилсан эрт илрүүлгийг эхлүүлсэн. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд анх удаа 0-18 насны хүүхдийг хамруулсан юм. Энэ үзлэгийн 1.6 жилийн ажлын үр дүнгээс ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор Т.Болормаа танилцуулав.
Тэрбээр “Хүүхдийг 0-5 нас, 6-17 нас гэж ангилж эрт илрүүлэгт хамруулсан. 0-5 насны 155652 хүүхэд буюу 33.7 хувь, 6-17 насны 422821 хүүхэд буюу 57.7 хувь нь хамрагдсан. Нийт 0-17 насны 578473 хүүхэд буюу гурван хүүхдийн нэг нь эрт илрүүлэгт хамруулсан. Хүүхдэд дөрвөн төрлийн үзлэг, хоёр төрлийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэгээр шүд цоорох өвчин 5-9 насанд хамгийн өндөр буюу 67 хувьтай байна. Тухайлбал, 5, 6 настай хүүхдийн 3.5 шүд нь цоорсон. Шүд цоорох өвчний тархалт Завхан, Архангай, Өмнөговь аймаг болон Улаанбаатарт хамгийн өндөр байна” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87432
30718
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.