Сэрэмжлүүлэг: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2024-06-22 Uncategorized


Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмон мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдөр бороо үргэлжлэн орж, агаарын температур арван хэмд хүрэн үдээс хойш бороо зогсох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 23-аас температур өсөн 20 хэмээс дээш дулаарна. Улмаар уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна. Зургаадугаар сарын урьдчилсан мэдээгээр сүүлийн 10 хоног буюу 21-30-ны хооронд Улаанбаатар болон төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу гэнэтийн ус ихтэй, аадар орох төлөвтэй” гэлээ.

Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.