ЭМДЕГ: Амбулторийн үзлэг, бүх төрлийн оношилгоо хийлгэх, хэвтэн эмчлүүлэх үед ХАМТЫН ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ

2024-05-9 Мэдээ мэдээлэл

ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргалаа.

Сүүлийн үед ЭМД-тай гэрээтэй эмнэлгүүд иргэдээс өндөр өртөгтэй оношилгоо буюу MRI, CT хийхдээ хамтын төлбөр авч байгаа талаарх гомдол ЭМДЕГ-т байнга ирж байна.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлөх иргэд өвдөг, төвөнхийн үе солих, нүдний болор солих болон Пет/СТ оношилгоо хийлгэхээс бусад тохиолдолд буюу амбулаторийн үзлэг, бүх төрлийн оношилгоо хийлгэх, хэвтэн эмчлүүлэх үедээ хамтын төлбөр буюу ямар нэгэн төлбөр огт төлөхгүй.

Даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-аар эмчлүүлэх үед:

-Өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа
-Эмнэлгийн хэрэгсэл гаднаас авчруулсан
-Нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 утсанд мэдэгдэнэ үү

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.