Баян-Өлгий аймагт ЭМД-ын шимтгэл төлөлт сайн байна
Тус аймгийн ЭМД-ын хэлтсээс энэ сарын 15-наас эхлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг “Тирлик” захад зохион байгуулж, ЭМД-ын ач холбогдлыг таниулан сурталчлах, шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, цахимаар төлөх боломжуудыг танилцуулж, мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн дээрх үйл ажиллагаа Сүхбаатар аймагт үргэлжиллээ
Сүхбаатар аймгийн ЭМДХ-ийн албан хаагчид орон даяар даатгалын ач холбогдлыг сурталчлах ажилд нэгдэж, аймгийнхаа томоохон зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудын олон нийт зорчдог хэсэгт ЭМД-ын талаарх мэдээлэл бүхий зурагт танилцуулгыг байршуулж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг тээврийн жолооч нарт даатгалын хууль тогтоомжийг сурталчилж ажиллалаа.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.