Тусламж, үйлчилгээний тарифыг өргөжүүллээ

2023-07-27 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар оруулж, батлуулаа.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.9-д заасан оношилгоо, шинжилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, зарим сэргээн засах, өдрийн эмчилгээний тарифыг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, оношилгоо, шинжилгээний нэр төрлийг өргөжүүллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.