НӨАТ-ын сугалааны шууд тохирол маргааш буюу зургаадугаар сарын 21-ний Лхагва гарагт /2023.06.21/ 13:00 цагаас Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр явагдахаар товлогджээ.
Энэ удаагийн тохиролд 2023 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг хамруулах тул баримтаа системд бүртгүүлэхийг Татварын байгууллагаас санууллаа.
Сугалаагаар
-1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
-11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
-51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой билээ.
НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгодог журамтай.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн тавдугаар сард 40,780 иргэн азтан болжээ.
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
2024-05-10
2024-05-9
87097
29265
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.