“Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан компани Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд энэ сарын 5-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл гүйцэтгэх юм.
Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 16-21-ний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг хийх юм байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл автозамын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм.
А.Уянга
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87679
31532
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.