Энэ талаар Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир мэдээллээ. Тэрээр ” Эрүүл мэндийн сайд С.Энхболд бүх эрүүл мэндийн байгууллагуудад хандан гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа боломж, нөөцөө ашиглан нэн түрүүнд эмч, ажилтнуудаа дэмжих, нийгмийн асуудал дээр нь анхаарах, тогтвортой ажиллуулахад цалин урамшууллын систем дээр нь анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь нийт ажилчидынхаа үндсэн цалинг 40 хувиар нэмэгдүүлсэн.
Манай эмнэлэгт 190 гаруй эмч ажилладаг бөгөөд үндсэн цалинг 40 хувь нэмснээр эдгээр эмч нарын үндсэн цалин 1,4 сая төгрөг болж, илүү цаг, зэрэг, ажилласан жилийн нэмэгдэл нь нэмэгдээд гар дээрээ 3,2 сая төгрөгийн цалин авч байна. Сувилагч, тусгай мэргэжилтнүүд 790 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол үндсэн цалин 1,2 сая төгрөг болж, илүү цаг нэмэгдэн гар дээрээ дээд тал нь 2,5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн. Харин үйлчилгээний ажилчид илүү цагийн нэмэгдэл ороод сард 1,4 хүртэлх сая төгрөгийн цалинг авч байна. Цаашид ч бид цалинг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, төлөвлөгөө гарган ажиллаж байна.” хэмээлээ.