
Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон Ковид-19 тусламж үйлчилгээнд Резидент эмч нарыг дайчлан дэмжлэг үзүүлж, ажлын ачааллаас нь хуваалцаж байгаа бөгөөд резидент эмч нар маш сайн ажиллаж байгаа талаар өрхийн эмч нар ярьж байлаа. Мөн хүний нөөц дутагдалтай байгаа тул гүйцэд эмчилгээгээ дуусгаж чадахгүй ажилдаа орсноор дархлаа суларч дахин өвдөж байна. Ингэснээр сувилагч их дутагдалтай, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаанд нь олгож байх, КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтад иргэд, ялангуяа залуучуудын идэвх сул, иргэд олон нийтэд халдвараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээг арай өөр хэлбэрээр өгөх талаар танилцуулж байлаа.

Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндсэн болон Ковид-19 тусламж үйлчилгээнд онцгой анхаарах, хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх, резидент эмч нарын хүчийг зөв хуваарилах талаар чиглэл өглөө.