Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн гавал, тархины мэс заслын багийнхантай хамтран дүүрэгтээ анх удаа “Тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал” оноштой, биеийн байдал маш хүнд, тээвэрлэх боломжгүй иргэнд хамтарсан мэс заслыг амжилттай хийжээ.
Өвчтөн Баянзүрх дүүргийн иргэн нь өнөөдрийн байдлаар дүүргийн эрчим эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа аж.
Мэдрэлийн мэс заслыг өмнө нь лавлагаа шатлалын буюу Гэмтэл Согог судлалын үндэсний төв, Улсын Нэг болон Хоёр, Гуравдугаар төв эмнэлэгт хийдэг байв. Иймд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор дүүргүүдийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, эмч нарыг чадавхжуулсны үр дүнд анх удаа Налайн дүүргийн эмнэлэгт уг мэс заслыг хийсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.