Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.
Шимтгэл төлөх заавартай танилцана уу.
Алхам 1 : E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.
Алхам 2 : Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам 3 : Даатгуулагчийн төрлөө сонгох.
Алхам 4 : Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
Алхам 5 : Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
Алхам 6 : Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох
Алхам 7 : Төлбөрийн боломжуудаас сонгох
Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.