Хаврын улиралд хэрхэн дархлаагаа дэмжиж идээ ундаагаа тохируулан хэрэглэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Энэ үед өвлийн эх, адагт дотор хурж байсан ходоодны ерөнхий галын илч суларснаас шингээх чадвар буурдаг бөгөөд цаг агаар хуурайшин, салхи босон дулаарахад хүний биеийн дотоод дулаан болох шар бий болдог байна. Иймд хаврын улирал аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хуучин арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь үхрийн махтай гурилтай шөл, сармистай бууз, банш, хуушуур, га-гийн шөл, шар тосонд гурилдсан цай, буцалсан ус, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоол халуунаар нь хоолловол сайн.
Дархлаа муудахад нөлөөлж буй хүчин зүйлс:
Нойр дутуу байх
Сахарын хэрэглээгээ ихэсгэх
Шингэн дутагдах
Эмийн хэрэглээ ихсэх
Д амин дэмийн дутагдал үүсэх
Стресст өртөх
Архи, тамхи хэрэглэх
Сэтгэл санааны тогтворгүй байдал үүсэх
Өөх тосны дутагдалд орох
Шим тэжээлгүй хоол хүнс ихээр хэрэглэх
Баримтлах зарчим:
Орой унтаж эрт босож, цэвэр агаарт явган их алхаж, биеийн алжаалыг тайлах,
Өдөр унтахыг тэвчиж, сүүдэрлэг газар сууж амарч, хөдөлгөөн сайн хийх, хуурай дулаан орчинд ажиллаж амьдрах,
Ерөнхийдөө хавар аль болох олон удаа дасгал хийвэл зохино.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.