Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 139 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 105 нь Улаанбаатар хотод, 34 нь орон нутагт батлагдсан байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1944 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4449 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8321 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн-1651, хүндэвтэр-2187, хүнд-514, маш хүнд 97 хүн байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30712
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.