МАН-ын бүлэг: Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг дэмжихгүй

2021-11-15 Нам хөдөлгөөний амьдрал

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлэг хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт 2022 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж баталсан. Ирэх оны улсын төсөв үнэхээр чухал ач холбогдолтой. Хэдийн эдийн засгийн хямралтай байгаа ч гэсэн эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан төсөв болсон. 2022 оны төсөв хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван чиглэлийн мэдээлэл хийсэн. Нэгдүгээрт, эдийн заргаа хэрхэн сэргээх, экспортоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлаар тодорхой мэдээллүүд өгсөн. Хоёрдугаарт, хүний эрхийг хангах чиглэлд УИХ, Засгийн газар тодорхой зүйлүүдэд анхаарах хэрэгтэй байна гэж ярилцсан. Гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр Их хурал, Засгийн газраас тодорхой ажил хийх хэрэгтэй гэсэн ийм гурван чиглэлд ярилцсан. Тодорхой шийдвэр гараагүй.

Хоёрдугаарт, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийг хэлэлцэх явцад гишүүд талцсан. Тийм учраас энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гээд УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авсан. Ингээд бүлгийн хурлаар хэлэлцсэн. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хоёр чиглэлтэй. Нэг нь жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал, хоёр дахь нь жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал байгаа. Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд гишүүдийн олонх нь энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэж шийдвэр гаргасан. Тийм учраас Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг УИХ-аар хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй гэж шийдсэн. Нэгэнт энэ хууль батлагдаад 10 гаруй жил болж байна. Тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байна. Тиймээс хувийн хэвшлийн ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж үзсэн учраас энэ хуулийн төслийг дэмжихгүй” гэлээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.