Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 1,501 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 312,376 болж нэмэгдлээ. Батлагдсан тохиолдлууд нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,500 нь дотоодын халдвар байна. Тодруулбал, 751 нь нийслэл хотод бол 749 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 14 хүн нас баржээ.
Одоогоор халдвар авсны улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал:
Хөнгөн 13,428
Хүндэвтэр 6,501
Хүнд 2,126
Нэн хүнд 374 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 59,045 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 6,239 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30712
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.