ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,555 шинжилгээ хийх явцад 2,386 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 80,733 болж байгаа. 2,386 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал,
1,675 нь Улаанбаатар хотод
711 нь орон нутагт бүртгэгдлээ.
Бүртгэгдсэн халдваруудын 618 нь 0-17 насны хүүхэд байна. Вакцинд хамгийн идэвх султай хамрагдсан 30-34 насныхан халдвар их авч байгаа.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна” гэв.
Харин сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57,822 боллоо. Халдварын улмаас 9,346 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн – 5,826
Хүндэвтэр – 2,542
Хүнд – 794
Маш хүнд – 184 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас баржээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.