ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10,000 орчим хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар 1.460 хүнээс илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 70,482 болж байна.
Мөн хугацаанд 412 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 10 хүн эндлээ. Тодруулбал, 54, 72, 68, 64, 81, 57, 68, 71, 63, 65 настай хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
1,460 тохиолдлыг задалж харвал:
955 нь Улаанбаатарт
505 нь орон нутагт бүртгэгдсэн.
Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй’ гэв.
Гурваас бусад аймагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ
Хөдөө орон нутагт халдвар эрс нэмэгдэж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаажуулалтад хамрагдахыг ЭМЯ-наас зөвлөж байна.
Гэртээ хяналтад байгаа иргэд биеийн халуунаа байнга хэмжиж байх хэрэгтэй
Эмнэлэгт 7,292 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 7,264 хүн байна. Гэртээ хяналтад байгаа иргэд өөрийн биеийн халуунаа хэмжиж, өрхийн эмчдээ хэлж байх нь зүйтэй гэлээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн 4,658
Хүндэвтэр 1,942
Хүнд 560
Маш хүнд 132 хүн байна.
Нийт халдварын тоо улсын хэмжээнд 70.482 боллоо
87741
31749
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.