ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэж байна.
Тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1,312 хүнээс илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 68,287 болж байна.
Мөн хугацаанд 444 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 6 хүн уг өвчний улмаас эндлээ. Тодруулбал, 72, 73, 77, 89 настай эрэгтэй, 83, 67 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.
1,312 тохиолдын 1,310 нь дотоодын халдвар бол хоёр нь зөөвөрлөгджээ.
970 нь Улаанбаатарт
340 орон нутагт бүртгэгдсэн.
Нэмж мэдээлэхэд орон нутагт халдварын тохиолдол их байгаа тул, иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахина уу” гэв.
Коронавирусийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн мэдээлэл: /2021.06.08 23:59 цагийн байдлаар/
Хөнгөн 4,235
Хүндэвтэр 1,911
Хүнд 532
Маш хүнд 140 хүн байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87673
31525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.