Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.06.03/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9045 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. Үүнээс 1024 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 61396 боллоо.
Шинээр батлагдсан халдварын 1024 тохиолдлын 883 нь Улаанбаатар хотод, 140 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Харин өнгөрсөн хоногт халдвар тусч, эмчлэгдэж байсан 535 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Харамсалтай нь, халдвар авч, эмчлэгдэж байсан хоёр хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдварын улмаас 288 иргэн нас бараад байна.
Өнөөдрийн байдлаар эмчлэгдэж байгаа 4854 хүн байна. Тэдний 121-ийнх нь биеийн байдал маш хүнд байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.