Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, Оюу толгойтой хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа маань бодит үр дүнд хүрч хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баталгаажуулсан цаашдын хамтын санал санаачилгын үндэс суурийг тавилаа” гэв. Рио Тинто группийн 1.7 тэрбум төгрөгийн хандиваар Оюу толгой ХХК болон Монгол дахь НҮБын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд дараах үр дүнд хүрлээ.
Бүрэн тоноглогдсон PCR/ПГУ буюу молекул биологийн цогц лабораторийг дараах 4 эмнэлэгт байгуулав.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв
Улсын хоёрдугаар төв эмнэлэг
Анхан шатны эмнэлгүүдийн нийт 86 эмчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зайнаас үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн багаж хэрэгслийн багцаар хангаж, нарийн мэргэжлийн эмч нартай зайнаас холбогдон программ хангамжаар хангах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургалтад хамруулав.
Өмнөговь аймгийн 52 багийн эмч
Дорноговь аймгийн 20 багийн эмч
Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны өрхийн эмнэлгийн эмч
3. Халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдад дэмжлэг үзүүлж, төслийн үлдэгдэл болох 4,976 ам.долларын тусламжаар 560 ширхэг N95 амны хаалт, 510 багц хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгөв.
4. Дээрх PCR лабораториуд байгуулагдсан цагаасаа хойш буюу сүүлийн 3 сарын хугацаанд 30,000 гаруй шинжилгээг хийгээд байна.
5. Цар тахлын үед түр хугацаанд жирэмсэн эхийн хяналтыг цахимаар явуулах удирдамжийг боловсруулах, батлуулах ажлыг дэмжив.
6. Төслийн хүрээнд дараах эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг сургалтад хамруулав.
Үүнд::
Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лабораторийн мэргэжилтнүүд
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Дорноговь, Өмнөговь аймгуудын алслагдмал бүсэд амьдардаг иргэд, жирэмсэн эхчүүд, нялх хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тогтмол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг анхан шатны эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэв. Үүнээс гадна анхны лаборатори байгуулснаас хойш буюу сүүлийн 3 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд болон Дорноговь, Өмнөговь аймгийн нийт 40,000 гаруй иргэдэд PCR оношилгоо, шинжилгээ болон эрүүл мэндийн зайн тусламж үйлчилгээ үзүүлээд байна.
Рио Тинтогийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл Монгол улсын КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээнд хувь нэмэр оруулан амжилттай хэрэгжлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.