Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 55,403 хүн коронавирусний эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ. Ингэснээр нийт вакцинд хамрагдсан хүний тоо 1,836,501 боллоо. Энэ нь манай улсын 18-аас дээш насны 2,067,292 иргэний 88.8 хувийг эзэлж байна.
Үүнээс 287,513 буюу вакцинд хамрагдах ёстой иргэдийн 40 хувь нь хоёрдугаар тунг хийлгэжээ. Улаанбаатар хотын хувьд 941,854 иргэн вакцинд хамрагдсанаас 613,648 нь хоёрдугаар тунг авсан байна.
Харин хөдөө, орон нутагт 894,647 хүн буюу вакцинд нийт хамрагдах ёстой иргэдийн 80.3 хувь нь эхний тунг хийлгэсэн бол 213,265 хүн бүрэн тунг хийлгээд байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30712
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.