Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаар цаг үеийн ээлжит /2021.05.04/ мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагт 1015 хүнээс Covid-19 илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан Covid-19 халдварын тохиолдол 40.396 боллоо. Үүнээс дотоодод 998 тохиолдол бүртгэгдсэн бол 16 нь зөөвөрлөгдсөн байна. Энэхүү зөөвөрлөгдсөн тохиолдлуудын тухайд, дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн Энэтхэг улсын иргэдээс хоёр дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарч, онош батлагджээ. Батлагдсан тохиолдлууд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа аж.
Мөн хугацаанд 1401 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 24.333 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлгээс шалтгаалах халдвар нэгээр нэмэгдэж, нийт 97 боллоо. Мөн 2021.04.16-нд Энэтхэг-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр 16 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 503 боллоо.
Улаанбаатарт 895 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 35.326 боллоо. Орон нутагт 103 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.422 боллоо. Тодруулбал:
- Завхан аймаг 23
- Ховд аймаг 3
- Дархан-Уул аймагт 14
- Орхон-Уул аймаг 21
- Хөвсгөл аймаг 1
- Сэлэнгэ аймагт 4
- Говь-Алтай аймаг 13
- Төв аймагт 10
- Өвөрхангай аймаг 3
- Хэнтий аймаг 3
- Говьсүмбэр аймаг 4
- Дорноговь аймаг 2
- Сүхбаатар аймаг 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 4869 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн 2.717
- Хүнд 486
- Маш хүнд 121 хүн байна.
Сүүлийн 24 цагт 7 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 126 боллоо.
- 83 настай эмэгтэй 2021.04.10-нд онош батлагдсан
- 80 настай эрэгтэй 2021.04.19-нд онош батлагдсан.
- 69 настай эмэгтэй 2021.04.19-нд онош батлагдсан.
- 57 настай эрэгтэй 2021.04.23-нд онош батлагдсан.
- 63 настай эрэгтэй 2021.04.24-нд онош батлагдсан.
- 80 настай эмэгтэй 2021.04.25-нд онош батлагдсан.
- 71 настай эмэгтэй 2021.04.30-нд онош батлагдсан.
- Бусад шалтгаант 1 нас баралт нэмж бүртгэгдлээ.