ЭМЯ болон холбогдох албадаас коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,328 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 26,692 болж байна. 1,328 тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар бол 1,245 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Архангайд 79 хүн, Баян-Өлгийд 5, Баянхонгорт 22, Булганд 9, Говьсүмбэрт 21, Дархан-Уулд 142, Дорноговьд 1, Дорнодод 16, Дундговьд 35, Орхонд 93, Өвөрхангайд 31, Сүхбаатарт 77, Сэлэнгэд 49, Төв аймагт 168, Увсад 20, Ховдод 96, Хөвсгөлд 14, Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт 426 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 13,772 боллоо. Халдварын улмаас 3,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2,124, хүндэвтэр 1,293, хүнд 309, маш хүнд 63 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,140 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 3,914 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Өнгөрсөн хоногт таван нас баралт бүртгэгдсэний нэг нь халдвар авсан ч өөр өвчний улмаас нас барсан. Тодруулж хэлбэл, 49 настай эрэгтэй хүн ГССҮТ-д тархины гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байсан. Ийнхүү маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30712
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.