ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12,000 мянга гаруй шинжилгээ хийхэд 714 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 13,494 болж байна. 714 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.
Батлагдсан халдварын 630 нь Улаанбаатар хотод илэрч, нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,174 болжээ.
Харин 84 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,773 боллоо.
Сүүлийн хоногт Архангай аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа 40 орчим хүн эдгэсэн ингээд нийт ддгэрсэн хүний тоо 8,522 боллоо. Халдварын улмаас 2,560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн 2,017
Хүндэвтэр 435
Хүнд 94
Маш хүнд 14 хүн байна.
Өнөөдрийн байдлаар 2,300 орчим иргэн гэрээр тусгаарлагдсан эмчлүүлж байгаа.
Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 19 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэв.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.