ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 12,235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээрийн 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,392 болсон.
117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан.
Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Халдварын улмаас 2,107 хүн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн 1,822
Хүндэвтэр 22
Хүнд 51
Маш хүнд 9 хүн байна.
Та бүхэн хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг зөвлөж байна” гэлээ.
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87738
31739
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.