ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд нийтдээ 15,546 хүний сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн найман тохиолдлын нэг нь ХӨСҮТ-ийн эмч бол үлдсэн 7 нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон иргэд байна.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,592 боллоо. Өнөөдрийн байдлаар нийтдээ 483 хүн эмчлэгдэж байна.
Тэдгээр хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,
Хөнгөн-413
Хүндэвтэр-61
Хүнд-7
Маш хүнд-2 хүн байна” гэсэн мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Коронавируст халдвар гарсан газарт ЗӨСҮТ-ийн голомтын хариу арга хэмжээний баг нийслэлийн 9 объектод 955 метр квадрат талбайд ариутгал, халдваргүйжилт хийлээ.
Мөн ЗӨСҮТ-ийн Авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын тээврийн 102 жолоочид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан” гэв.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.