Манай улсын хувьд Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотойгоор улсын байцаагчдыг сургах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.
МХЕГ-ын Шуурхай штабаас өчигдөр нийслэл болон орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга, эрүүл ахуй, халдвар хамгааллын болон эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчидтай цахимаар хуралдаж үүрэг чиглэл өгчээ.
УОК-ын даргын 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/ -ын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” 05 дугаар тушаалаар Монгол Улс Ковид-19-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх бүх үе шатанд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллахаар болсон. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас түр заавар баталсан бөгөөд хяналт шалгалтыг дараах 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хангуулах хяналт
-Вакциныг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт
-Вакцинжуулах үйл ажиллагаанд тавих хяналт
-Дархлаажуулалтын дараах хамралтын үнэлгээг хийх
Түүнчлэн орон нутагт коронавируст халдварын өвчлөлийн голомт хумигдаж, халдваргүй бүс болж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус замаар орон нутаг руу нууцаар зорчих, мөн уул уурхайн ажилчдын шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаатай холбоотойгоор бэлэн байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.