Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн байна

2021-01-5 Uncategorized

Нийслэлд үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 30-35 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, говийн бүс нутгийн цас багатай газраар 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.