ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

2020-12-25 Мэдээ мэдээлэл
 

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 24-нд нийт  8863 хүнд PCR шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Зургаан тохиолдол Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод эдгээр зургаан тохиолдол бүртгэгдсэн. Үүнд, өвчтөн хоёр,  сахиур нэг,  гэр бүлийн хүн гээд нийт зургаан хүн өвчилсөн байна.

ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 611 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

Улаанбаатарт 285

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1075, эдгэрсэн 584 байна. 

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 482 хүн эмчлүүлж байна” гэв.

ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

facebook sharing button

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.