Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 16-нд нийт 10599 хүнд шинжилгээ хийсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатар хотод хийсэн шинжилгээнээс таван хүнээс коронавирус илэрсэн. Үүний гурван хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд 2-3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчлэгдэж байсан хоёр хүнээс коронавирус илэрсэн. Тэд түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарч байсан бөгөөд 4-5 хоногийн дараа давтан хийсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Халдварын нууц үедээ байсан байна. Дэгдэлтийн үед ийм алаг цоог тохиолдол эх уурхай нь тодорхойгүй дэглэлт гарах тохиолдол байдаг. Тиймээс бид хариу арга хэмжээг шуурхай авч батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тогтоох, хүн амын дунд тархаахгүй байх, хяналтад авах нь хамгийн чухал. Бид өчигдөр 18.00 цагаас өнөөдрийг хүртэл ажиллаж нийт ойрын хавьтал болох 69 хүнийг тусгаарласан. Түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээг гэр бүл гээд ойрын хавьтлын 171 хүнд хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн хоёр дахь хавьтал болох 200-гаад хүнийг гэр гэрт нь тусгаарласан. Өнөөдөр НЭМГ-тай хамтран үргэлжлүүлсэн тандалт судалгааг хийх болно.
Батлагдсан хоёр тохиолдол хоёулаа шинэвтэр халдвар байна.
Тэд Б корпус буюу насанд хүрэгчдийн тасагт эмчлүүлж байсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан. Нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтэж, 17-нд гарсан байсан. Нөгөө хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд хэвтэж, 16-нд халуурч, дахин шинжилгээ авснаар илэрсэн. Тэдний маршрутыг тогтоосон. Нэг нь гэртээ байсан, гадуур яваагүй. Нөгөө хүн нь эмнэлэгтээ хэвтэж байсан. Ойрын хавьтлуудыг тусгаарласан.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 470 тохиолдол бүртгэгдсэн.
Нийт өссөн дүнгээр:
Улаанбаатарт 145
Сэлэнгэ аймагт 216
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Арханхагй аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 923, эдгэрсэн 384 байна.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнэг аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 530 хүн эмчлүүлж байна.
Биеийн байдал маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 45, хөнгөн 481 хүн эмчлэгдэж байна гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.