Осол гэмтлийн шалтгаанаар ГССҮТ-д 111 хүн ханджээ

2020-11-24 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.11.24-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Амралтын өдөр Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1829 дуудлага ирснээс 616 нь яаралтай тусламж, 1213 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 171 мэс засал хийгдснээс яаралтай 52, төлөвлөгөөт 119 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 111 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.