Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн 11:00 цагийн мэдээллийг хүргэж байна.
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрбээр “Энэ сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3,011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 тохиолдолтой байгаа. Мөн Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус тус 17 тохиолдолтой байгаа. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, нэг тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотод 11 хүнд коронавирусийн халдвар шинээр илэрсэн байна. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Мөн эдгээр хүний гуравт хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна” гэв.
Одоогийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол 640 боллоо. Улаанбаатарт хоёр голомт байгаа юм.
Орон нутагт батлагдсан тохиолдлууд:
-Дархан-Уул 20
-Дорноговь 17
-Орхон 17
-Говьсүмбэр 1
-Сэлэнгэ аймагт 98 байна.
2024-10-30
2024-10-30
2024-10-24
2024-10-24
87326
30237
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.