Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрбээр “Өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Тодруулбал,
Улаанбаатар хотод 6 тохиолдол
Сэлэнгэ аймагт 5 тохиолдол
Дорноговь аймагт 6 тохиолдол
Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Үүнээс Улаанбаатар хотын нэг тохиолдол нь тусгаарлалт хяналтад байсан хүн аж.
Ийнхүү улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ.
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
2025-07-4
88081
32742
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.