11:00 цагаас хойш 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

2020-11-18 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны 17:00 цагийн мэдээллээр өнөөдрийн 11:00 цагаас хойш  963 хүнд шинжилгээ хийсний  18 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тодруулбал, ХӨСҮТ-д хийгдсэн 550 шинжилгээ үүнд багтаж байгаа бөгөөд нэг хүний буюу эмнэлгийн ажилтны шинжилгээнд халдвар илэрсэн байна.
Дархан-Уул аймагт 348 хүний сорьцод шинжилгээ хийхэд 4 хүнээс, мөн Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрчээ.  Эдгээр илэрсэн тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүс юм байна.

Эдгээр 18 тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 473 боллоо.

Дотоодын халдваруудыг голомт тус бүрээр танилцуулбал,

Сэлэнгэ аймагт 23
Дархан-Уул аймагт 8
Говьсүмбэрт 1
Улаанбаатарт 15

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.