ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурал эхэллээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1 406 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг дуулгаж байна. Тухайн иргэн энэ сарын 17-ны өдөр Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 53 настай эмэгтэй бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусийн 313 тохиолдол бүртгэгдсэнээс 302 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д одоогоор 11 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна. Тэдний 9 нь биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.
Хоёр өдрийн шинжилгээг задалж танилцуулбал, энэ сарын 8-ны өдөр Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, энэ сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 186 хүний шинжилгээ, энэ сарын 4-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ, сайн дураар шинжилгээ өгсөн 99 хүний сорьц, тандалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц, Дорноговь аймагт тусгаарлах ажиглах байранд байсан 236 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан 34 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 79 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 140 хүн болон үүрэг гүйцэтгэсэн 38 эмч, ажилчид, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочийн шинжилгээ тус тус багтаж байгаа юм.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87675
31530
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.